images

Монголын хамгийн өндөр төрийн далбааг хүүхдийн паркийн шинэ цэцэрлэгт хүрээлэнд мандуулна

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-06-04


   Нийслэл хотын төв дэх Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркийн баруун хэсгийн 10.2 га талбайг “Рио Тинто” компанийн хөрөнгөөр тохижуулан цэцэрлэгт хүрээлэн болгох ажил төгсгөлийн шатандаа ороод байна. Тэгвэл хүрээлэнгийн талбайн төв дунд 60 метрийн өндөртэй төрийн далбаа босгохоор бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлээд байгаагаа төсөл хэрэгжүүлэгч компани мэдээллээ. Энэ ажил нь баяр наадмын өмнө бүрэн дуусах бөгөөд далбаа мандуулах ёслолын ажиллагааг Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар "Энэ оны долдугаар сарын 10-нд тохиох Төрийн далбааны өдрөөр 60 метр өндөр төрийн далбаа мандуулна" гэснийг үзвэл тэрхүү далбаа нь Үндэсний соёл амралтын хүрээлэнд мандуулах далбаа мөн бололтой.

   Өнөөдрийг хүртэл Монголд хамгийн өндөр далбаа нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойно орших Төрийн далбааны цогцолбор юм. 15 тонн гангаар бүтээсэн 52 метр өндөр шонд мандуулсан энэ далбааны хэмжээ 21х10.5 метр бөгөөд УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэнгийн санаачилгын дагуу 170 сая төгрөгийн өртгөөр 2008 онд байгуулж байв. Мөн жил бүрийн наадмаар MCS группийн “Central Tower” барилгын нүүрнээ байрлуулдаг далбаа хэмжээгээрээ Монголдоо хамгийн томд тооцогддог байна.     

Гэрэл зургийн эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.